Та мэдэх үү? Монгол улсад жилд дундажаар 1,500 хүүхэд зам тээврийн осолд ѳртдѳгѳѳс 50 гаруй нь харамсалтайгааар амь насаа алдаж, 200 гаруй нь ноцтой хүнд бэртэл гэмтэл авдаг. Үүнээс 70% орчим хувь нь автомашинд хамгаалах суудал, хэрэгсэл хэрэглэлгүй буруу тээвэрлэснээс шалтгаалсан байдаг.
Дэлхий дахинд зам тээврийн осол хүүхдийн амь эрсдэх 2-р том шалтгаан, тахир дутуу болох 1-р том шалтгаан байдаг бѳгѳѳд зам тээврийн ослоос үүдэн жил бүр 10 сая хүүхэд амь насаа алдах эсвэл хүнд хэлбэрийн бэртэл гэмтэл авдаг.
Мѳн зам тээврийн осолд ѳртсѳн хүүхдүүдийн 30% нь тодорхой хэмжээнд мэдрэлийн, сэтгэцийн болон харилцааны эмгэгтэй болдог гэсэн судалгаа байдаг.
Энэ бол эцэг эх та бидний бодохоос ч эмээх асуудал хэдий ч анхаарах ёстой хамгийн чухал зүйл юм.
Хүүхдийн аюулгүйн суудлыг сонгохдоо гол анхаарах зүйл юу вэ? Энэ бол найдвартай байдал болон тав тух.
Эцэг эх болсон цагаас эхлэн бидний хамгийн чухал үүрэг хариуцлага бол хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж хүссэн зүйлээ сонирхож, хүссэн зүйлээ хийх боломжийг нь олгох байдаг.
Та хүүхэддээ автомашины аюулгүйн суудал авахаар судалж байгаа бол хамгийн чухал анхаарах зүйл бол ISOFIX бэхэлгээ юм.
Тэгвэл ISOFIX гэж юу вэ?
Та хүүхэддээ аюулгүйн суудал худалдан авахдаа ISOFIX бэхэлгээ байгаа эсэхийг асууж лавладаг уу? Бид танд зөвхөн ISOFIX бэхэлгээтэй аюулгүйн суудлыг худалдан авч байхыг зөвлөж байна. Яагаад гэвэл:
ISOFIX нь хүүхдийн автомашины суудлын бэхэлгээний олон улсын стандарт систем юм. Тус бэхлэгээ нь танд хамгийн найдвартай, хамгийн амархан мѳн хамгийн хурдан аргаар суудлыг автомашинд суурилуулах, бэхлэх боломжийг олгодог.
ISOFIX-ийн давуу талууд:
100 гаруй улсад худалдаалагдаж дэлхийн ѳнцѳг булан бүрт аав ээж нарын найдвартай сонголт болсон Maxi-Cosi-г сонгох гол шалтгаан бол Найдвартай байдал болон тав тухыг бүрэн хангах Туршилт болон Тестүүд.
Maxi-Cosi нь хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хангахаар бүтээгдэхүүнүүддээ үргэлж сайжруулалтыг хийж шинэ стандартуудыг тогтоон ажилладаг.
Maxi-Cosi нь анх онд байгуулагдсан цагаасаа эхлэн зѳвхѳн ганц зүйлийг эрхэм зорилгоо болгож ирсэн нь дэлхийн ѳнцѳг булан бүрт байгаа хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэрээ оруулах байсан юм.
Maxi-Cosi нь хүүхдийн автомашины суудал болон хүүхдийн тэрэг бүрээ аюулгүй байдлын баталгаа болгон ослын туршилтыг хийж тогтмол шинэ технологи, судалгаа хийдгээрээ давуу талтай.
Та хүүхдийнхээ аюулгүй байдлыг Maxi-Cosi-д итгэл дүүрэн даатгаж болно
Хамгаалалтын цоо шинэ технологи: G-CELL
Хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Maxi-Cosi үргэлж хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэд технологийг ѳѳрсдийн автомашины аюулгүйн суудалд нэвтрүүлэхийг зорьдог.
G-CELL бол дараагийн үеийн цоо шинэ доргилтын эсрэг технологи бѳгѳѳд цасан ширхэг, зѳгийн үүр гэх зэрэг байгалийн элементүүдээс санаа авсан 6 ѳнцѳгт хэлбэртэй нь хажуу талаас доргилт ирэх үед хүүхдийн толгой болон цээж хэсэгт ирэх доргилтийг дээд зэргээр бууруулдаг байна.
Comments