Байршил
|
Үлдэгдэл 5 |
3-5 ТОГЛОГЧ
Тоглоомын зорилго
Тоглоомын төгсгөлд хамгийн өндөр оноотой тоглогч ялна.
Хэрхэн тоглох вэ?
Нийт тоглогчдын тоогоор тоглоно. Код зохиогчийн кодыг бусад нь ээлжилж таана. Кодыг таахад дараагийн тоглогч код зохиох маягаар солигдоно.
Код зохиогч нууц кодыг тоглолт эхлэхэд шинээр оруулна.
Код зохиогчийн зүүн талын тоглогч хамгийн түрүүнд кодыг таана. Мастермайнд эргүүлгээ тухайн тоглогч руу эргүүлнэ. Код зохиогч оноог оруулна.
Хэрэв буруу таасан бол дараагийн тоглогч таавраа оруулна. Тоглолтын туршид оруулсан таамаглалуудаа байранд нь үлдээнэ.
Хэрэв зөв таасан бол код таагч оруулсан кодоо харуулж тухайн тоглолт дууч дараагийн тоглогч код зохиогч болно.
Хамгийн өндөр оноотой тоглогч ялагч болно.
ОНОО ТООЛОХ
Өнгө нь таарсан боловч буруу байрлуулсан бол цагаан бариулыг нэг нүд татна. Код таагч 1 оноо авна.
Өнгө нь ч, байрлал нь ч таарсан бол улаан бариулыг нэг нүд татна. Код таагч 2 оноо авна.
Код таагч бүх өнгийг зөв байрлалд оруулж таавал 10 оноо авна.