Байршил
|
Үлдэгдэл 7 |
Дуртай тоглоомоосоо салах, хайртай хүмүүс нь маргалдах гээд олон зүйлсээс болж хүүхэд гунигладаг. Энэ үед нь та хүүхдэдээ хайр халамжаа мэдрүүлж, яагаад гуниглах болсон шалтгааныг нь заавал асууж, тайлбарлаж өгөөрэй. Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.