Байршил
|
Үлдэгдэл 2 |
Эмэгтэй дүүтэй байхын зовлон жаргалыг өгүүлсэн үнэн түүх.
Рейна том эгч болохыг удаан мөрөөдсөн. Гэтэл Амара төрснөөс хойш бүх зүйл бодсоноос нь шал өөр болчхов. Амара уг нь хөөрхөн л дөө. Гэхдээ ааштай, ууртай охин бөгөөд ихэнхдээ ганцаараа тоглохыг илүүд үзнэ. Тэд өсөж том болцгоосон ч хоорондын харилцаа нь тийм ч сайжирсангүй. Удалгүй эрэгтэй дүүтэй болсон ч аав, ээжийнх нь хооронд ямар нэгэн зүйл болоод байгааг ажсан эгч дүү хоёр хоорондоо эв түнжинтэй байх ёстойг ойлгоно. Тэгээд ч тэд зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс шүү дээ. Рейна Телгемайер эмэгтэй дүүтэйгээ ямаршуу харилцаатай болохыг, хамаатан садангуудтайгаа уулзахаар ээж, дүү нарын хамт Сан Францискогоос Колорадо муж руу аялах аяллаар нь дамжуулан хошин, сонирхол татам өнгө аясаар өгүүлжээ.