Байршил
|
Үлдэгдэл 3 |
English for Everyone дунд шат 3 дасгалын номыг уг шатны дүрмийн номтой хавсарган хэрэглэх нь зүйтэй бөгөөд сурсан зүйлээ бататгаж, мэдлэгээ дээшлүүлэхэд тустай. Англи хэлний ярих чадварыг хөгжүүлэх, сонсох чадварыг нэмэгдүүлэх, бичих чадвартай болгох, унших ойлгох чадварыг сайжруулах гэхчилэнгээр дасгалуудыг хуваасан нь хэлний 4 чадварыг эн тэнцүү эзэмшихэд чиглүүлсэн болно.
Агуулгын хувьд харилцан яриа үүсгэх, хүмүүсийг дүрслэх, өдөр тутмын дадал хэвшил, үгийн утга солигдох, мэдээлэл өгөх, санал нийлэх, магадлал гаргах, хүмүүст юу хийхийг нь заах, өвчин болон эрүүл мэнд, энгийн асуултыг дамжуулах, асуудал шийдвэрлэх, үйл ажиллагааг төлөвлөх, эргэн тойрны байдлаа дүрслэх, дурсамжаа ярих, үүрэг хариуцлага гэхчилэн 76 сэдвийн хүрээнд мэдлэгээ бататгана. Энэ шатны номыг үзэж, бүлэг бүрийн эцэст буй шалгуураар өөрийнхөө мэдлэгийг баталгаажуулснаар англи хэлний түвшин тогтоох шалгалт болох IELTS-д 2,5-5,5 оноо, TOEFL-д 20-70 оноо авах түвшинд хүрэх юм.
Хичээлүүдийг дарааллаар үзэх нь илүү үр дүнтэй. Сонсох хичээл нь вэбсайт болон аппликэйшн байдлаар хийгдсэн бөгөөд үнэгүй ашиглах боломжтой.