Байршил
|
Үлдэгдэл 3 |
English for Everyone: Дасгалын ном - анхан шат 2 номыг уг шатны дүрмийн номтой хавсарган хэрэглэх нь зүйтэй бөгөөд сурсан зүйлээ бататгаж, мэдлэгээ дээшлүүлэхэд тустай. Англи хэлний ярих чадварыг хөгжүүлэх, сонсох чадварыг нэмэгдүүлэх, бичих чадвартай болгох, унших ойлгох чадварыг сайжруулах гэхчилэнгээр дасгалуудыг хуваасан нь хэлний 4 чадварыг эн тэнцүү эзэмшихэд чиглүүлсэн болно.
Агуулгын хувьд юу мэдэрч байгаагаа хэлэх, саналаа хэлэх, сонголт хийх, таамаглал дэвшүүлэх, ирээдүйд болох боломжийг илэрхийлэх, ажилд орох хүсэлт гаргах, зөвлөгөө өгөх, харьцуулалт хийх, шийдвэр гаргах, төлөвлөгөө болон зорилтын тухай, олон оронтой тоо хэрэглэх гэхчилэн 50 сэдвийн хүрээнд мэдлэгээ бататгана. Энэ шатны номыг дарааллаар үзэж, бүлэг бүрийн эцэст буй шалгуураар өөрийнхөө мэдлэгийг баталгаажуулснаар англи хэлний түвшин тогтоох шалгалт болох IELTS-д 2,5-35 оноо, TOEFL-д 10-20 оноо авах түвшинд хүрэх юм.