Байршил
|
Үлдэгдэл 0 |
1-6 дугаар ангийн сурагчдад зориулсан энэхүү тольд 850 гаруй толгой үг, 20 орчим дэлгэрэнгүй эхийг 1200 гаруй зураг баяжуулсан оруулсан төдийгүй олон сонирхолтой мэдээллийг багтаасан.
Толийн хавсралт хэсэгт “Монгол хэлний зөв бичихзүйн дүрэм”, “Замын тэмдэг, тэмдэглэгээ”, “Манай улс хэдэн аймагтай вэ?”, “Дэлхий дээр ямар ямар улс гүрэн байдаг вэ?” зэрэг хичээл бүрээр зайлшгүй мэдвэл зохих олон чухал нэр томьёо, дүрмийг багцалж оруулсан болно. “Модны навч яагаад намар унадаг вэ?”, “Цахилгаан гэж юу вэ?”, “Домог нь үлгэрээс юугаараа ялгаатай вэ?”, бидний өдөр тутам телевиз радиогоор сонсдог “Ардчилал, тэгш эрх гэж ямар утгатай үг вэ?” гэхчилэн олон асуулт хүүхдүүдийн өмнө өдөр бүр л тулгарч байдаг. Энэ мэтчилэн хүүхдүүдийн мэдэхийг хүсдэг олон асуултад энэ толь хариулт өгөх болно.