Байршил
|
Үлдэгдэл 1 |
К.С.Люис уг цуврал зохиолдоо уламжлалт Христийн шашны сэдвээс гадна Перс, Грек, Ром зэрэг өрнө дахины домгууд, Их Британи, Ирландын ардын аман зохиолын маш олон дүр, дүрслэл, уран санааг өргөнөөр ашиглажээ.
Угтаа Люис эл номоо “Полли, Дигори хоёр” хэмээн нэрлэж байсан ч хэвлэн нийтлэгчид “Илбэчний зээ дүү” болгон өөрчилсөн байна.
Зүггүй Дигори хүү, Полли охин хоёрын Нарниа нутагт хөл тавьсан арвин их адал явдал бүхий энэ ном Люисийн Нарниагийн товчоон цувралаасаа хамгийн сүүлд хэвлүүлсэн нь хэдий ч Нарниагийн цаг тооллын дарааллаар хамгийн эхний үйл явдал гардаг учир орчин цагийн хэвлэлд Илбэчний зээ дүүг эл цувралын эхний ном хэмээн үздэг билээ.
“Нэг гартаа шүхэр, нөгөө гартаа хүүдийтэй юм тэвэрсээр цастай ойд яваа фауны зураг арван зургаан наснаас минь хойш бодогдсоор ирсэн юм. хожим нэг өдөр, бараг дөчин настайдаа би өөртөө “Тэр зургийн тухай ном бичээд үзье” гэж хэлсэн юм. энэ ном бол Анн, Мартин, Рөүз, Питер хэмээх дөрвөн жаалын, ялангуяа хамгийн отгон Питер гэдэг хүүгийн тухай ном. Аав нь цэрэгт алба хааж, ээж нь фронтод зүтгээд эзгүй үлдсэн тэр дөрвөн жаал гэнэтийн бөмбөгдөлтөөс сэргийлэн ээжийнхээ хамаатны хөдөө ганцаараа амьдардаг өвгөн профессорынд нүүж ирсэн юм. эхэндээ би энэ номыг хэрхэн бичих тухай нэг их юм бодож чадахгүй байлаа. Тэгтэл гэнэт Аслан гарч ирээд бүхнийг амь оруулж өгсөн. Тэр арслан яг хаанаас, яах гэж ирснийг би үл мэднэ. Гэхдээ л тэр нэгэнт ирсэн хойно бүх үйл явдал, учир шалтгаан өөрсдөө байр байрандаа орж, араасаа дахин зургаан ч ном дагуулсан юм даа